Гаднаа iPhone 5s шиг ч дотроо iPhone 6s


Apple компанийн жил бүр зохион байгуулдаг Хаврын танилцуулга (Special Event) 3 сарын 21-нд болж өнгөрлөө. Технологийн мэргэжилтнүүд, зах зээл судлаачид төдийгүй энгийн хэрэглэгчдийн анхаарлын төвд байдаг энэ үйл явдлын үеэр Apple компани 4 инчийн iPhone утсаа дахин гаргаж байгаагаа албан ёсоор танилцуулсан юм. 2014 оны намар тэд iPhone утсандаа томоохон өөрчлөлт хийж илүү том, шинэ дизайн бүхий iPhone 6 ба 6 Plus утсуудыг танилцуулснаас хойш хэрэглэгчдийн дунд хуучны жижиг загварын iPhone утсыг хүсэх явдал ихэссэн гэдэг. Ингээд шинээр танилцуулагдсан iPhone SE утасны талаар дэлгэрэнгүй өгүүлье.